Манай төслүүд
Smart Action LLC-ийн хэрэгжүүлсэн програм хангамж, веб хөгжүүлэлт, автоматжуулалтын төслүүдийг энд нэгтгэн танилцуулна.

Веб хөгжүүлэлт
GoZaal — спорт заал захиалгын платформ
Smart Action LLC
Спорт заал, талбайн цагийг онлайнаар хайж, захиалж, төлдөг платформ. Заалууд үнэгүй бүртгүүлж, захиалга бүрийн төлбөр шууд өөрт нь шилждэг. Заалын ажилтанд хуваарь, хүсэлт, ирцийн удирдлагын хэсэгтэй.
Автоматжуулалт
Үйлдвэрийн автоматжуулалтын удирдлагын систем
Тоног төхөөрөмжийн удирдлагын программ хангамж, хяналтын шкафны тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт, суурилуулалтыг багтаасан автоматжуулалтын төсөл. Siemens S7-1500 PLC, давтамж хувиргагч, үйлдвэрлэлийн сүлжээний төхөөрөмж дээр суурилсан.
Автоматжуулалт
Үйлдвэрийн лабораторийн удирдлагын программ хангамж
Үйлдвэрийн лабораторийн мэдээллийн урсгалыг цахимжуулсан захиалгат веб программ. Серверийн дэд бүтцийн тохиргоо, системийн шинжилгээнээс эхлээд фронтэнд, бакэнд хөгжүүлэлтийг гүйцэтгэсэн.
Дэлгэрэнгүй үзэх
Веб хөгжүүлэлт
Компанийн вебсайт ба контент удирдлагын систем
Smart Action LLC
Хоёр хэлтэй танилцуулга вебсайт: үйлчилгээ, төслийн мэдээлэл, онлайн хүсэлтийн форм. Цэс, контент, үйлчилгээг код бичихгүйгээр удирдах админ CMS-тэй бөгөөд контентын өөрчлөлт 1 минутын дотор сайтад тусдаг.
Програм хангамж
Компьютер засварын бүртгэл, хяналтын систем
Smart Action LLC
Засварт хүлээн авсан төхөөрөмжийн бүртгэл, явцын хяналт, өртгийн тооцоо. Үйлчлүүлэгч засварынхаа төлөвийг онлайнаар хардаг. Ажилтны хэсэгт үнийн санал, ажлын заавар, дотоод бүртгэлийн удирдлага багтсан.
Програм хангамж
Байгууллагын нэгдсэн удирдлагын (ERP) систем
Smart Action LLC
Хүний нөөц, цалин, агуулах, худалдан авалт зэрэг модулиудыг нэгтгэсэн байгууллагын дотоод удирдлагын систем. Хөгжүүлэлт үе шаттай үргэлжилж байна.

Веб хөгжүүлэлт
Агааржуулалтын компанийн вэбсайт ба захиалгын удирдлагын систем
Дулаан Хаан Агаар
«Дулаан Хаан Агаар» компанийн нийтийн вэбсайт болон дотоод удирдлагын системийг бүрэн хөгжүүлсэн. Зочин сайтаас шууд захиалга өгч, утасны дугаараа баталгаажуулдаг. Агаар сувгийн хэмжээ, материалын зарцуулалтад тулгуурлан урьдчилсан үнийн санал автоматаар бодогдоно. Админ хэсэгт захиалгын явц, материалын нөөц, худалдан авалт, төлбөр, багажны засвар, үйлчилгээ болон баталгаат хугацааны хяналт нэг дор цугларна. Өдөр бүр өглөө «өнөөдөр анхаарах зүйлс» гэсэн товчоо эздийн имэйл рүү автоматаар очдог.
Програм хангамж
Жижиг дэлгүүрийн кассын (POS) систем
Smart Action LLC
Монголын жижиг дэлгүүрт зориулсан кассын систем. Интернэт тасарсан ч үргэлжлүүлэн ажиллаж, холболт сэргэхэд өгөгдлөө автоматаар нийлүүлнэ. Олон дэлгүүрийг нэг системээс удирдах боломжтой.

