Шинэ оффис түрээслэх эсвэл хуучин байрандаа шинэчлэлт хийхэд сүлжээний ажил ихэвчлэн хамгийн сүүлд ордог. Гэтэл заслын ажлын дараа кабель татах нь хана цоолох, тааз задлах гэсэн нэмэлт ажил дагуулдаг. Эхнээс нь төлөвлөвөл зардал ч, толгойны өвчин ч бага байдаг.
1. Юу хэрэгтэйгээ тоогоор гаргах
Хэдэн ажлын байр, хэдэн хэвлэгч, камер хэдэн ширхэг, зөөврийн төхөөрөмж хэд вэ? Ирэх 2–3 жилд хэд болж өсөхийг нь бас тооцно. Сүлжээний цэгийн тоо ажлын байрны тооноос үргэлж их байх ёстой.
2. Кабелийг заслын ажлын өмнө татах
Cat6 кабель, хананы розетк, кабелийн суваг зэргийг засал дуусахаас өмнө байрлуулна. Дараа нь татвал ил суваг, хана цоолох ажил гарч, харагдах байдал ч муудна.
3. Wi-Fi-г таамгаар биш, тооцоогоор
«Нэг router байвал болно» гэсэн бодол хамгийн түгээмэл алдаа. Бетон хана, төмөр тавиур, шилэн хана дохиог хүчтэй сулруулдаг. Талбайн хэмжээ, ханын материалд тулгуурлан хэдэн цэг, хаана байрлуулахыг тооцох нь дараа нь «энэ өрөөнд интернэт байхгүй» гэсэн гомдлоос сэргийлнэ.
4. Сервер, тоног төхөөрөмжид тусдаа байр гаргах
Switch, router, бичлэгийн төхөөрөмжийг шүүгээнд хийж, тогтмол цэвэр, сэрүүн байлгана. Тасралтгүй тэжээлийн эх үүсвэр (UPS) хамгийн багадаа тоног төхөөрөмжийг аюулгүй унтраах хугацааг олгоно. Газардуулга нь аянга, хүчдэлийн үсрэлтээс хамгаална.
5. Сүлжээг хэсэгчлэх
Зочдын Wi-Fi, ажилтны компьютер, камер, кассын систем нэг сүлжээнд байх шаардлагагүй. Тусад нь салгаснаар нэг төхөөрөмж халдвар авахад бусад нь хамгаалагдана. Энэ нь нэмэлт тоног төхөөрөмж биш, зөв тохиргооны асуудал.
6. Баримтжуулах
Аль порт хаашаа холбогдсон, ямар тохиргоотой болохыг схем болон шошгоор үлдээнэ. Жилийн дараа асуудал гарахад энэ баримт хэдэн цагийн ажлыг хэмнэдэг.
Төлөвлөж эхэлж байгаа бол зураг төсөл, тоног төхөөрөмжийн жагсаалт, хугацааны тооцоог гаргаж өгнө. Хүсэлтээ үлдээгээрэй.
Бусад зөвлөмж
- Нөүтбүүк халаад унтарч байна уу? Юунаас эхлэх вэ
- Компьютер удаан болсон уу? Windows дахин суулгахаас өмнө шалгах зүйлс
- SSD vs HDD: компьютер яагаад удаан асдаг вэ
- Нөүтбүүкний батерейг 20–80% хооронд байлгах нь яагаад чухал вэ
- Нөүтбүүк цэнэг авахгүй болохоос хэрхэн сэргийлэх вэ
- Нөүтбүүкний кейбоард: гэмтлийн шалтгаан ба сэргийлэх арга
- Нөүтбүүкний дэлгэц, уян кабелийг хамгаалах 10 зөвлөгөө
- Wi-Fi яагаад удааширч, тасалддаг вэ: шалгах 7 алхам

