Интернэт удаан, тасалдаж байгаа үед ихэнх хүн «интернэт муу байна» гэж боддог. Гэтэл бодит байдал дээр асуудлын тал орчим хувь нь нөүтбүүкний тохиргоо, эсвэл router-ийн байршил, орчноос шалтгаалдаг. Үйлчилгээ үзүүлэгч рүүгээ залгахаас өмнө дараах зүйлсийг шалгах нь зүйтэй.
Түгээмэл шалтгаанууд
- 2.4GHz сүлжээ ашиглаж байгаа. Хөрш, ойролцоох олон төхөөрөмж ижил давтамж эзэлж, долгион давхцана.
- Power saving горим. Wi-Fi адаптер тэжээл хэмнэхийн тулд өөрийгөө унтраадаг — энэ нь гэнэт тасалдах хамгийн түгээмэл шалтгаан.
- Хуучирсан driver. Хурд унах, холболт тасрах шалтгаан болдог.
- Router хол, эсвэл хаалттай орчинд байрласан. Хана, төмөр хаалга, тавилга дохиог мэдэгдэхүйц сулруулна.
- Арын програмууд. Шинэчлэл татах, cloud sync, torrent нь чимээгүйхэн бүх хурдыг эзэлж болно.
Шалгах 7 алхам
- Боломжтой бол 5GHz сүлжээнд холбогд. Зай богино ч хурд илүү, давхцал бага.
- Power saving-ийг унтраа: Device Manager → Network adapters → өөрийн Wi-Fi адаптер → Power Management → «Allow the computer to turn off this device» дээрх тэмдэглэгээг ав.
- Wi-Fi driver-ээ үйлдвэрлэгчийн сайтаас шинэчил. Windows Update-ийн өгдөг хувилбар хамгийн сүүлийнх байх албагүй.
- Router-ийн байрлалыг шалга. Шал дээр, шүүгээний дотор, төмөр юмны ард байрлуулж болохгүй.
- Ашиглахгүй байгаа төхөөрөмжүүдээ сүлжээнээс салга. Холбогдсон төхөөрөмж бүр эфирийн хугацаанаас хуваалцдаг.
- Task Manager → Performance → Wi-Fi хэсгээс сүлжээний ачааллыг хар. Аль програм хурдыг идэж байгааг App history эсвэл Resource Monitor-оос олж болно.
- Router-ээ унтрааж асаа, боломжтой бол firmware-ийг нь шинэчил.
Хэзээ тоног төхөөрөмжийн асуудал вэ
Нэг нөүтбүүк дээр л удаан байвал төхөөрөмжийн тохиргоо, эсвэл адаптерын гэмтэл. Бүх төхөөрөмж дээр адилхан удаан бол router эсвэл интернэт үйлчилгээ. Өдрийн тодорхой цагт л муудаж байвал ихэвчлэн ачаалал, суваг давхцалтай холбоотой. Энэ гурвыг ялгаж тогтоовол дараагийн алхам тодорхой болдог.
Дээрх алхмуудыг хийсэн ч хэвээр байвал сүлжээний оношлогоо хийлгээрэй. Оффисын хэмжээнд бол router-ийн байрлал, суваг, тоног төхөөрөмжийг хамт үзэх шаардлагатай.
Бусад зөвлөмж
- Нөүтбүүк халаад унтарч байна уу? Юунаас эхлэх вэ
- Компьютер удаан болсон уу? Windows дахин суулгахаас өмнө шалгах зүйлс
- Оффисын сүлжээг эхнээс нь зөв барих: 6 алхам
- SSD vs HDD: компьютер яагаад удаан асдаг вэ
- Нөүтбүүкний батерейг 20–80% хооронд байлгах нь яагаад чухал вэ
- Нөүтбүүк цэнэг авахгүй болохоос хэрхэн сэргийлэх вэ
- Нөүтбүүкний кейбоард: гэмтлийн шалтгаан ба сэргийлэх арга
- Нөүтбүүкний дэлгэц, уян кабелийг хамгаалах 10 зөвлөгөө

